Thursday, May 15, 2008

Халуу шатсан өдөp




За өнөөдөр чин харин нилээд олон үйл явдалтай өдөр болж байна уу үгүй юу? Өглөө хичээлдээ яваад энэ симэстэрийн хичээлээ дуусгасан. Маргаашнаас эхлээд шалгалтнууд эхэлнэ. Бөөн баяраа гэж. Хичээл дуусахыг тэсэн ядан хүлээж байсан юм бөөн ядарсан амьтан. Бас өнөөдөр Калифорниад ижил хүйстэнтэйгээ гэрэлхийг зөвшөөрсөн хуули гарч энүүгээр дүүрэн юм болж байна. Өглөө 10 цагийн үед хуулийг нь баталсан чин 10.20 ийн үеээр зарим хүмүүс аль хэдийнээ бичиг цаасаа бүрдүүлээд бэлэн болчихсон байсан гэж радиогоор яриж байсан. Орой Эрик эгч оройхон тийшээ Кастро (эндэхийн гэй хороолол) орж жоохон баяр хөөрийг ажья гэж байсан даанч би маргааш шалгалттай болохоор яавах боломжгүй байлаа. Бас өнөөдөр энд ер бусийн халуун болж сонин байлаа. Энд эр ни тийм халуун болдоггүй юм л даа. Сан Францискод 95 хэм (farenheit) болоод гэрт байж сууж чадахгуй рооммэйттэйгээ далайн эрэг орсон. Baker beach гээд нэг ойрхон дажгүй бийч байдаг юм нэг хэсэг ни нүцгэн бийч юм. Өнөөдөр ажилийн өдөр байсан байхад очсон чин пиг хүн, жаахан гайхлаа. Тэгээд жоохон нүцгэн хүмүүс харсан шиг наранд 1 цаг орчим биеээ шарж суусан. Даанч тэр нуцгэн хүмүүсийн ихэнх нь хувцастайгаа байсан бол арай дээр харагдахаар хүмүүүс байсан хаха.За тэр ч яахав. Нээрээ нэг жилийн өмнө бас хичээл дуусахын үэд нэг зуны амралтны төлөвлөгөө, болон энээ тэрээ юмний мөрийн хөтөлбөр танилцуулж байсан тэгэж байгаад яг тэрнээс хойш юу болсон байна харицуулж харнаа. Цаг хугацаа гэж нээрээ хурдан юмаа. За энд хэдэн муухан зураг тавилаа.

Monday, May 12, 2008

A quote for the day

"Look, in my opinion the best thing you can do is find a person who loves you for exactly what you are. Good mood, bad mood, ugly, pretty, handsome, what-have-you. The right person is still going to think the sun shines out of your ass. That's the kind of person that's worth sticking with"

Wednesday, May 07, 2008

Нээрээ Монгол фонт хаанаас даунлоодолж(хаха) авдаг юм бэ?

Кириллээр бичих оролдлого : )

За анх удаагаа Кириллээр бичих оролдлого хийж байна. Ойрд хичээл дуусах гээд шалгалтнууд эхэлээд жоохон завгүй байлаа. Яг одоо маргааш хийх presentation ээ бэлдэх гээд оройжингоо суугаад ерөөсөө толгой юм орж ирэхгүй бүүр аргаа яадаад блогоо апдэйтлээд байж байна гэж. Ойрийн үед онцын сонин зүйл тохиолдсонгуй шив дээ. Хавар болохоор нөгөө ядаргаа болдог гэдэг нь болж байгаа юм байлгуй жоохон ядараад байна. Эсвэл нөгөө л boyfriend ээсээ болисноос болоод сэтгэлээр унаад байгаа юм болов уу?. За за болий болий, нэг л эвгүй байна кириллээр бичсэн чин. Жоохон байж байгаад дасаад арай нэг өөр юм бичье.